Эрүүл эр бэлгийн эс гэдэг нь өндгөн эсэд үр тогтоох бүрэн чадвартай эсийг хэлнэ. Эр бэлгийн эс эрүүл байх нь амьдралын зөв хэвшил, эрүүл мэндээс их хамаарах ба жирэмслэлтэд чухал нөлөө үзүүлдэг. Үүнийг үндсэн 3 шинжээр тодорхойлдог.
Тоо хэмжээ - Эрэгтэй хүн 1 миллилитр тутамд багадаа 15 сая эр бэлгийн эсийг гадагшлуулж байдаг. Үүнээс цөөн тоогоор эр бэлгийн эс гадагшлах нь өндгөн эстэй үр тогтоох боломжийг багасгадаг.
Хөдөлгөөн - Өндгөн эсэд үр тогтохын тулд эр бэлгийн эсийн хөдөлгөөн чухал. Эр бэлгийн эс нь нааш цааш сарвалзах идэвхтэй хөдөлгөөнтэй байх ба гадагшлах нийт эр бэлгийн эсийн 40% нь идэвхгүй хөдөлгөөнтэй байдаг.
Бүтэц (хэлбэр зүй)- Ихэнх эр бэлгийн эс нь зууван толгой, урт сүүлтэй байх ба энэ хэлбэр нь эр бэлгийн эсийг идэвхтэй хөдөлгөж, үр тогтооход тусалдаг.
Тэгвэл эр бэлгийн эсээ хэрхэн эрүүл байлгах вэ?
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеийн жинг барих
- Зөв хооллох
- Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Стресс бухимдлыг бууруулах
- Согтууруулах ундааны хэрэглээг багасгах
- Хангалттай амарч, нойр авах зэрэг энгийн зөв амьдралын хэвшлийг баримтлах хэрэгтэй.